ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2019 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2020 он 02 сар 17. 09 цаг 09 минут
Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 49.6 мянга нь ажиллах хүч юм. Ажиллагчид 47.8 мянга, үүнээс цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 0.2 мянга. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 16.3 мянга, үүнээс боломжит ажиллах хүч 1.2 мянга, бусад ажиллах хүчнээс гадуурх хүн ам 15.1 мянга боллоо. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2019 оны 4 дүгээр улиралд аймгийн хэмжээнд 75.3 хувь (улсын дундаж 60.7%) болж өмнөх улирлаас 13.1 пунктээр өсч, өмнөх оны мөн үеэс 3.3 пунктээр буурлаа. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2019 оны 4 дүгээр улиралд 3.8 хувь (улсын дундаж 8.1%) болж, өмнөх улирлаас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр тус бүр өслөө. Аймгийн хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 6.4 хувь, ажилгүйдлийн түвшин 3.8 хувь харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 6.0 хувь, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 4.1 хувьтай гарлаа.
Дэлгэрэнгүй

ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2019 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2020 он 02 сар 17. 03 цаг 50 минут
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.0 (8.8%) мянган төгрөгөөр өсжээ. Өрхийн сарын дундаж нийт орлогын бүтэцэд мөнгөн орлого аймгийн төв 95.1, сумын төв 88.1, хөдөө 78.9 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 3.5, сумын төв 5.7, хөдөө 3.8 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн аймгийн төв 1.4, сумын төв 6.4, хөдөө 17.3 хувийг тус бүр эзлэв. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого аймгийн төв 49.6, сумын төв 42.7, хөдөө 9.7 хувийг; тэтгэвэр, тэтгэмжийн орлого аймгийн төв 19.4, сумын төв 19.6, хөдөө 15.1 хувийг; хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого аймгийн төв 5.2, сумын төв 8.9, хөдөө 49.1 хувийг; бусад орлого аймгийн төв 10.6, сумын төв 3.9, хөдөө 4.4 хувийг; хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого аймгийн төв 10.3, сумын төв 9.0, хөдөө 0.6 хувийг тус тус эзэлжээ. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.0 (11.0%) мянган төгрөгөөр өсжээ. 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт зарлагын бүтэцэд мөнгөн зарлага аймгийн төв 95.5, сумын төв 89.7, хөдөө 79.9 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 3.2, сумын төв 4.9, хөдөө 3.6 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн аймгийн төв 1.3, сумын төв 5.4, хөдөө 16.5 хувийг тус бүр эзэлжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага аймгийн төв 64.2, сумын төв 62.9, хөдөө 53.9 хувийг; хүнсний бүтээгдэхүүний зарлага аймгийн төв 21.1, сумын төв 15.9, хөдөө 10.3 хувийг; бусад зарлага аймгийн төв 8.6, сумын төв 9.4, хөдөө 11.5 хувийг; бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага аймгийн төв 1.6, сумын төв 1.5, хөдөө 4.2 хувийг тус тус эзэлжээ.
Дэлгэрэнгүй

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 13. 08 цаг 41 минут
Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 оны Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоож 2020 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдүүлнө. Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Төвийн бүсэд 11.2 (6.0%) мянган төгрөгөөр нэмэгдэж 198,3 мянган төгрөг боллоо. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.
Дэлгэрэнгүй

Хүн ам орон сууцны улсын тооллого орон даяар эхэллээ.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 03 цаг 34 минут
Монгол улс түүхэндээ хүн амын тооллогыг 10 удаа тодруулбал, анх 1918 онд, удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 болон 2010 онуудад явуулсны дотор сүүлийн 4 тооллогыг орон сууцны нөхцөлийн тооллоготой хамтатган зохион байгуулсан байдаг. Монгол улсын 11 дэх удаагийн Хүн ам орон сууцны улсын тооллого товын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 9-ны 00:00 цагт эхэллээ. Энэ удаагийн тооллого хосолмол хэлбэрээр явагдах ба уламжлалт аргаар тоолох тооллогыг 1 дүгээр сарын 9-15-ны хооронд санамсаргүй түүврээр сонгогдсон өрхүүдэд томилогдсон тоологч гэрт нь очиж тоолно. Түүвэрт сонгогдсон хамгийн өндөр настай иргэнээ хүндэтгэн сум орон нутгийн удирдлагууд тоологчтой хамт гэрт нь очиж тоолон тооллогыг ёслол төгөлдөр эхлүүлэх учиртай. ИРГЭН ТА ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГОДОО ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ.
Дэлгэрэнгүй

2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын шалгагч, тоологчийн сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 02 цаг 46 минут
Монгол улсын 11 дэх удаагийн Хүн ам орон сууцны улсын тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-15-ны хооронд явагдана. Энэ удаагийн тооллого нь хосолмол хэлбэрээр буюу Хүн ам өрхийн мэдээллийн цахим санд суурилах ба нийт өрхийн 10 хувийг уламжлалт аргаар тоолох онцлогтой. Манай аймагт нийт 111 тоологч, 29 шалгагч тооллогод ажиллах ба шалгагч, тоологчийн сургалтыг 1 дүгээр сарын 6-8-ны хооронд аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулав. Сургалтын арга хэмжээг аймгийн ЗДТГазрын дарга Б.Цэрэндаваа нээж Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулуун удирдан явуулав.
Дэлгэрэнгүй

2019 оны мал тооллогын урьдчилсан дүн

Нийтэлсэн: 2019 он 12 сар 31. 08 цаг 27 минут
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст аймгийн малын тоо 4 сая 979.2 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 397.0 мянган толгой буюу 8.7 хувиар өслөө. 2019 онд малын тоо 5 төрөл дээр өмнөх оныхоос өслөө. Тэмээ 75 толгой буюу 2.1 хувиар, адуу 30.1 мянган толгой буюу 8.8 хувиар, үхэр 31.5 мянган толгой буюу 11.2 хувиар, хонь 170.7 мянган толгой буюу 7.0 хувиар, ямаа 164.7 мянган толгой буюу 10.9 хувиар тус тус өслөө. Баянгаас бусад сумд малын тоогоо өмнөх оноос 49126-61 толгойгоор буюу 30,5-0,03 хувиар тус бүр өсгөв.
Дэлгэрэнгүй

Ажиллагчдын дундаж цалин 2019 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2019 он 12 сар 16. 13 цаг 28 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 812,0 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 354.3 мянган төгрөг буюу 30.3 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 814.0 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 3.6 мянган төгрөгөөр бага буюу 810.4 мянган төгрөг боллоо. Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 586.8 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 787.5 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 944.2 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 904.9 мянган төгрөг, 200 түүнээс дээш ажиллагчтайнх 833,9 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

2019 оны жилийн эцсийн мал тооллогын талаар цахим сургалт хийв.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 08 цаг 30 минут
Жилийн эцсийн мал тооллогыг “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолд “Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдөр явуулж, өмчийн бүх хэвшлийн, мал тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байхаар тогтоосугай” гэж заасан байдаг. Мал тооллогыг явуулах тухай аймгийн Засаг даргын 2019.11.23-ны өдрийн 01/2115 тоот албан тоотыг Сумдын Засаг дарга нарт хүргүүлэв. Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд сумдын тооллогын комиссын гишүүдэд цахимаар сургалт хийв. Сургалтыг Статистикийн хэлтсийн Хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батбаяр хийж 2019 оны тооллогын онцлог, маягтын өөрчлөлт, анхаарах зүйлсийн талаар хичээл заав.
Дэлгэрэнгүй

ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг 

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо