2020.10.20-ДЭЛХИЙН СТАТИСТИКИЙН ӨДӨР

Нийтэлсэн: 2020 он 10 сар 22. 03 цаг 03 минут

ҮЕ ҮЕИЙН СТАТИСТИКЧИД, СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГЛЭГЧИД ТА БҮХЭНДЭЭ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БУЙ ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Анх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, статистикийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2015 оны 69/282 тоот тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд 10 дугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Дэлхийн статистикийн өдрийг 2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр "Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар ба нэгдмэл байдал", 2015 оны аравдугаар сарын 20-ны өдөр "Сайн мэдээлэл, бодлого, шийдвэр, сайхан амьдрал" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байв.

Энэ жил НҮБ-ын Статистикийн комиссын ивээл дор Дэлхийн Статистикийн өдрийг 2020 оны аравдугаар сарын 20-нд "Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийгээ холбоё/нэгтгэе” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан Төв аймгийн Статитистикийн хэлтсийн мэргэжилтнүүд аймгийн төвийн Хүмүүн цогцолбор сургуулийн 12г ангийн 34 сурагч, 4-р сургуулийн 12а ангийн 21 сурагч, МСҮТ-ийн 40 сурагч нийт 95 сурагчид:

  • Статистикийн тухай анхан шатны ойлголт, ач холбогдол, түүний хэрэглээ
  • Статистик мэдээг хэрхэн, хаанаас олж авах
  • Төв аймгийн статистикийн хэлтсийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж хичээл заав.   

 


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам 
92 409
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг 

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо