2020 оны жилийн эцсийн мал тооллогыг 12 дугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 14. 11 цаг 08 минут

Статистикийн тухай хуулийн дагуу жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны хооронд мал, тэжээвэр амьтны тооллогыг улсын хэмжээнд явуулдаг. Энэ жилийн хувьд МУ-д ковид-19 цар тахал бүртгэгдэж Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой хойшилсон.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 208 дугаар тогтоолоор мал, тэжээвэр амьтдын 2020 оны жилийн эцсийн тооллогын товыг шинэчилж, энэ оны 12 дугаар сард багтаан зохион байгуулах чиглэл өгсөн. Үүнтэй уялдуулан аймгийн удирдлагууд 15-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэр гаргалаа.

Мал тооллого нь малчдын нийгмийн асуудлыг шийдэх, сүү, ноос, ноолуурын урамшуулал олгох, малчид арилжааны банкнаас хэрэглээний зээл авахад нотолгоо болгон ашиглаж буй суурь мэдээлэл учир тооллогыг маш сайн чанартай тоолох шаардлагатай.

2020 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын бэлтгэл ажлын хүрээнд 27 сумын Засаг дарга, Багийн Засаг дарга, статистик хариуцсан ажилтан, Мал үржлийн албаныхан зэрэг холбогдох ажилтнуудтай Статистикийн хэлтсээс цахим хурал хийж үүрэг чиглэл өгөв. Хурлыг аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Магнайбаяр нээж, Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулуун, хэлтсийн мэргэжилтнүүд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам энэ жилийн тооллогын нөхцөл байдал, онцлог, баримтлах үзэл баримтлал, бусад жилийн эцсийн мэдээ гаргалтаар мэдээлэл хийв.

Төв аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон зарим газар өвөлжилт хүндэрсэн, отор нүүдэл ихтэй зэрэг бэрхшээл ихтэй байгаа тул бэлтгэл ажил сайтар хангах нь чухал байна.

МАЛЧИД ИРГЭД ТА БҮХЭН МАЛ ТООЛЛОГЫН ҮЕЭР МАЛАА ХУРААЖ ХОТОНДОО БАЙЛГАН НҮДЭЭР ҮЗЭЖ ТООЛОХ БОЛОМЖООР ХАНГАН ТООЛЛОГОДОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ.


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам 
92 409
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг 

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо