2020 оны мал тооллогын урьдчилсан дүн
Монгол Улсын ‘’Статистикийн тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 15-наас 31-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж явууллаа.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2020 оны жилийн эцэст аймгийн малын тоо 4 сая 887.5 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 91.6 мянган толгой буюу 1.2 хувиар буурлаа. 2020 онд малын тоо 2 төрөл дээр өмнөх оныхоос өслөө. Тэмээ 47 толгой буюу 1.3 хувиар, үхэр 8.2 мянган толгой буюу 2.3 хувиар тус тус өсөж харин адуу 6.7 мянган толгой буюу 1.8 хувиар, хонь 79.4 мянган толгой буюу 3.0 хувиар, ямаа 13.8 мянган толгой буюу 0.8 хувиар тус тус буурлаа. 16 сумын малын тоо өмнөх оноос 40495-641 толгойгоор буюу 16.9-0.3 хувиар тус бүр өсөж, харин 11 сумын мал тоо өмнөх оноос 58515-99 толгойгоор буюу 16.9-0.1 хувиар тус бүр буурлаа. Заамар, Батсүмбэр, Баянчандмань сумдын мал 5 төрөл дээр өслөө.
МАЛЫН ТООНЫ ЭРЭМБЭ ЗИНДАА, аймгаар, урьдчилсан дүнгээр | |||
Төрөл | Улсын ЭРЭМБЭ ЗИНДАА | Аймаг | Толгой |
Тэмээ | 14 | Төв | 3 626 |
Адуу | 2 | Төв | 364 705 |
Үхэр | 4 | Төв | 322 090 |
Хонь | 3 | Төв | 2 540 339 |
Ямаа | 8 | Төв | 1 656 760 |
Бүгд | 3 | Төв | 4 887 520 |
2020 оны аймгийн мал тооллогын урьдчилсан дүн. МАЛЫН 5 ТӨРЛӨӨР МАЛЫН ТООНЫ ЭРЭМБЭ ЗИНДАА, сумаар
Сэтгэгдэл бичих