Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо.
Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2021 оны Хүн амын амьжиргааны доод түвшинг хэлэлцэн баталлаа. Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 238 700 төг, Хангайн бүсэд 213 800 төг, Баруун бүсэд 212 600 төг, Зүүн бүсэд 210 300 төг, Төвийн бүсэд 207 400 төгрөг байна. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.
Сэтгэгдэл бичих