ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО-ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ДҮН
Нийтэлсэн: 2021 он 02 сар 16. 03 цаг 49 минут
Энэхүү ном нь 12 бүлэг, тооллогын нэгдсэн үр дүнгийн гол гол үзүүлэлтийг хамарсан хавсралтаас бүрдэнэ. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын онцлог, удирдлагын тухай 1 дүгээр бүлэгт тусгасан. Хүн амын тоо, өсөлт, нас, хүйсийн бүтэц, иргэний харьяалал, үндэс угсаа, шашин, суурьшил, нягтрал, хотжилт зэрэг хүн ам зүйн гол үзүүлэлтийг 2-4 дүгээр бүлэгт, хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, боловсрол, бичиг үсгийн мэдлэг, өрх, гэр бүлийн байдал, гар утас, интернэт хэрэглэгчид, эдийн засгийн идэвх, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн талаарх мэдээллийг тус бүрд нь бүлэг болгосноос гадна тооллогод шинэ аргачлалаар тусгасан үйлдлийн чадварын хүндрэл болон Байшин, орон сууцны тооллогын мэдээллийг бүлэг болгож оруулав. Энэ удаагийн тооллогын дүнг өмнөх тооллогуудын дүнгийн үзүүлэлттэй зэрэгцүүлэн жиших боломжтойгоос гадна сум, багийн түвшинд зарим онцлог мэдээллүүдийг шинээр нэмж тусгалаа.
Төр, засгийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдад нэн хэрэгцээтэй олон улсын түвшинд зэрэгцүүлж харьцуулагдах зарчмыг хангасан, шаардлагад нийцсэн мэдээллийн нарийвчилсан эх үүсвэртэй боллоо.
Хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг хөгжлийн төлөө үр ашигтай хэрэгсэл болгон ашиглахыг Та бүхэнд уриалж байна.
Сэтгэгдэл бичих